Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
М.Энхболдыг харлуулах татар ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
6 жил өмнө   715
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга М.Энхболдыг зохион байгуулалттайгаар харлуулах ажиллагаа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр амжилттай хэрэгжиж үүргээ нэлээд сайн гүйцэтгэж буй бололтой. Ингэж хэлэхийн учир нь наадам дуусмагц М.Энхболдын эсрэг улстөрийн захиалгат бичвэрүүд өнөөг хүртэл явсаар л байна.
 
Ямар борооны дараах мөөг биш дээ. Арай дэндүү анзаарагдлаа. Тэд зүгээр ч нэг бичихгүй нийтлүүлсэн бичвэрийнхээ дор түүний гэр бүл үр хүүхэд төрөл садангий нь газрын гаваар ортол нь муулж бичиж байгаа нь ёстой л үндсээр нь устгах, хэдэн үеэр нь хүйс тэмтэрч өшөө авдаг хятад аргыг санагдуулна. Хятад бодлогыг сөрвөл үр дүн нь хятад аргаар л ирдэг юм байна гэдгийг харах тусам М.Энхболд гэдэг хүнийг өмөөрмөөр санагдав.
 
Хамгийн хачирхалтай нь түүнтэй нэгэн цагт гар барилцаж, хажуу бөөрөнд нь наалдаж явсан намынхан нь залуус нам дамжсан ах дүүстэйгээ нийлж ийн М.Энхболдыг муухай харагдуулах татар ажиллагааг эрчимтэй явуулж буй юм. Таамаглаж байгаагаар бол М.Энхболд тэдэнд юу хэрэгтэйг, яавал тэнэглэлээ болихыг дэндүү сайн мэдэж байгаа төдийгүй хүссэнийг нь хэзээ ч өгөхгүйгээ бүр ч сайн мэдэж байгаа биз ээ. Хэрэв сонгуульд ялагдсан шигээ “Монгол ялначууд”-ад ялагдаад, тэдэнд дөрлөгдөж ШХАБ-д элсэж, түүнээс болж “60 тэрбумын хэрэгт” намын залуусаа хилсээр татвал М.Энхболдын нэр хүнд өсөөд л явчих биз.
 
Харамсалтай нь үүний дараа Монгол Улсын Их хурлын дарга байх, улстөрч байх, хүн байх хүртэл утгагүй шүү дээ. Тиймээс нэр хүнд, гэр бүл хамаг бүхнээ баалуулсан ч Монголоо аврах гэсэндээ төлбөртэй бичээчдээс айдаггүй юм байна. Угтаа бол хийх ажилгүй” болсон улстөрчид М.Энхболдоор туг тахиж түүнийг элдвээр нь бичүүлж “60 тэрбумын хэрэг” гэгчийн гол баатар мэт хүчээр тодруулж давтан хашхирсаар холбогдогч болгож уг хэргээр шалгуулж удаа дараа үнэн зөвөө ялгуулсан ч тэгж хашгирах л ёстой учраас яриад л, бичээд л байгаа нь тодхон харагдаж буй юм.
 
Хатуухан хэлэхэд Монгол Улс ШХАБ-д элстэл хашгирч дуусахгүй байж мэднэ. Энэ удаад УИХ-ын ээлжит бус чуулган зарлаач ээ гэж хашгирч байна. Ээлжит бус чуулганыг зарласан ч, зарлаагүй ч М.Энхболдын эсрэг төлбөртэй баг ажлаа хийсэн хэвээр байх төлөвлөгөөтэй юм чинь. Харин үүний цаагуур У.Хүрэлсүх, түүний Засгийн газар ямар ч алдаа дутагдал гаргаж ашиг хонжоо олсон түүнийг “шиншлэх” албагүй бололтой.
 
ЭХ СУРВАЛЖ: WWW.ERENNEWS.MN
М.Энхболдыг харлуулах татар ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0