Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Цогтбаатар: ГХЯ Туркийн иргэний асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй
6 жил өмнө   717

БНТУ-ын иргэн “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гадаад харилцааны яам энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй. Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа” гэсэн юм.

Харин Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой “Монголоос Туркийн иргэнийг хулгайлахыг завдсан хэрэгт харамсаж байна. Туркийн Засгийн газар үүнд ямар ч хамааралгүй” гэж мэдэгдсэн. Уг асуудалд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газраас Монгол дахь Туркийн Элчин сайдын яам, Туркийн Гадаад харилцааны яам руу ноот бичиг илгээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахын завдсан хэрэгт тайлбар нэхсэн. Туркийн Гадаад хэргийн яам үүнд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн аж. Манай талаас Прокурорын газар хэрэг нээж, цагдаа, тагнуулын шалгалт хийж байгаа” гэсэн юм.

 

Ц.ОРГИЛ

 

Д.Цогтбаатар: ГХЯ Туркийн иргэний асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0