Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдана
7 жил өмнө   710

Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Д.Гантулга гишүүн хүчингийн асуудалд нэр холбогдсоноос хойш бүтэн жилийн дараа гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс хуулийн дагуу түүний сонгогдсон тойрогт нөхөн сонгууль явуулах бөгөөд нөхөн  сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргахаар Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар болжээ. Тус намын ҮБХ өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргана.

Харин ИЗНН өнгөрсөн Ням гаригт Төр хурахын аманд наадмаа хийхдээ хуралдаж, Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөнө гэсэн шийдвэрээ гаргажээ. Намууд сонгуульд нэр дэвшигчээ ирэх есдүгээр сарын 14-нд тодруулах юм.

 

Ц.ОРГИЛ

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0