Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
У.Хүрэлсүх: Төсвийн сахилга бат сайжирч, алдагдал буурч байна
6 жил өмнө   583

МАН-ын II Бага хурал өнөөдөр тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал,  МАН-ын Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвших, оролцох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Хуралдааныг хааж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр, "Хурал хаагдаж байгаа учраас намын даргын хувьд хэдэн зүйл яръя гэж бодож байна. Үүрэг даалгавар өгнө өө. Та бүхэндээ дуулгах сайхан мэдээ надад бас байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ 2018 оны эхний улирлын байдлаар 6,1 хувьд хүрлээ. Оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24,6 хувиар өслөө. Монгол Ардын Нам 2016 онд сонгуульд ялаад ажил авч байх үед Улсын маань эдийн засаг 1,1 хувь дээр очоод уначихсан, инфляц байхгүй, дифляцид орсон. Ард иргэдийн худалдан авах чадвар байхгүй болсон,өр ширэндээ баригдсан ийм хүндхэн амьдралыг бид хүлээж авсан юмаа.

Хоёр жилийн хугацаанд улсын маань ахуй амьдрал сайжирлаа. МАН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тодорхой түвшинд хангагдан хэрэгжиж байна. Гадаад нэр хүнд өсөн нэмэгдэж байна. 2016 онд Монгол улс нэг бол дампуурлаа зарлах, нэг бол Олон Улсын Валютын сантай хамтран ажиллах хүндхэн нөхцөл байдлыг хүлээж авсан.

Ингээд бид Олон Улсын Валютын сантай хамтарч ажилласан. Өнөөдөр Олон Улсын Валютын сангийнхан Монголд яг ажиллаж байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч байна. Манай эдийн засгийг тогтворжсон гэж Олон Улсын Валютын сан үзэж байгаа. Харин цаашдаа өсөлт гарна. Халалт бий болох болов уу гэж болгоомжлуулж байгаа.

Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. С зэрэглэлээс В зэрэглэл рүү шилжсэн. Энэ В зэрэглэл бол тогтвортой гэсэн үнэлгээг үзүүлж байгаа. Тийм учраас бид энэ улс орны эдийн засгийнхаа хувьд ахиц дэвшил гаргаж чадлаа гэж хэлж болно. Намын дарга намын Их хурал дээр нэг зүйл хэлж байсан.

Хэрвээ би намын даргаар сонгогдвол хоёр зүйл дээр анхаарч ажиллана.

Нэгдүгээрт: Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага дэг журмыг тогтоох.

Хоёрдугаарт: Улсын унаж буй эдийн засгийг зогсоож,сэргэлтийг хангах гэсэн ийм хоёр зорилтыг Намын дарга, Ерөнхий сайд дэвшүүлсэн. Энэ хоёр зорилтыг ханган хэрэгжүүлэхэд манай намын бага хурлын бүх гишүүд хүчин чармайлт тавьж,хариуцсан хариуцсан ажилдаа эзэн болж ажиллаж байгаад би намын даргын хувьд баяртай байгаа.

Сонгууль хаяанд ирлээ. Ойрхон байна. Улс орны маань амьдрал бас эргэж дэвжиж байна. 2014-2016 онуудад ихээхэн буурч байсан Уул уурхайн салбарын олборлолт,экспорт сүүлийн 2 жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна. 2017 оны эхний хагаст 18,9 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2018 оны эхний байдлаар 18 сая тонн нүүрсийг экспортод гаргаж нийтдээ 1,4 тэрбум ам долларын ашиг олсон байна. 2018 оны эхний байдлаар 734 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж 1 тэрбум америк долларын орлого олсон байна. Газрын тос, төмрийн хүдэр, жонш, цайрын баяжмал болон бусад эрдэс баялгийн экспорт нэмэгдлээ.

2018 оны эхний хагас жилд Монгол Улсын экспортын орлого 3,6 тэрбум америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгдсэн байна. Би хамгийн сүүлийн тоо ярьж байгаа. Гадаад худалдааны тэнцлийн ашиг 822 сая америк доллароор ашигтай гарсан байгаа. Өнгөрөн 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ жил дахиад давж биелнэ. Бараг нэг их наяд орчмоор. Энэ бол сайн үзүүлэлт.

Гадаад экспорт анх удаа манай улсын түүхэнд 6 тэрбум америк доллар хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 1,1 тэрбум америк долларт очиж нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 3,2 тэрбум америк доллартой байна. 2016 онд 1 тэрбум дээр очоод уначихсан байсан бол өнөөдөр бид нар 3,2 тэрбум америк долларын валютын нөөцтэй болсон байна. Валютын нөөц нэмэгдэхийн хэрээр долларын ханш тогтворжиж байгаа.

Та бид бүгдээрээ мэдэж байгаа өнөөдөр долларын ханш тогтвортой байна. Улсын импорт энэ жил 50 хувь нэмэгдсэн. Өчигдөр сангийн сайдаас мэдээлэл авлаа. Өнгөрсөн жилээс 50 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого,тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4,1 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 4,1 их наяд төгрөгт хүрсэн байна. Нэг ёсондоо төсөв одоогийн байдлаар алдагдалгүй гарах магадлалтай байна. Ийм ололт амжилтууд бидэнд байна. Энэ ололт амжилтуудыг цааш нь улам баталгаажуулж ажиллах нь маш чухал байна.

Энэ хавар нийтдээ бид нар 390 мянган га талбайд үр тариа тарьсан. 70 мянган га талбайд тэжээлийн ургамал тарьсан. 20 мянган га талбайд төмс хүнсний ногоо тарьсан. Уринш сайн хийгдсэн. Хавар Ерөнхий сайд, Намын дарга газар тариалангийн бүс нутгуудаар явж ажилласныг та бүгд мэдэж байгаа. Газар тариалангийн бүс нутгаа бид тогтоосон. Энд манай тариаланчид их дуртай байгаа. Малчид маань ч гэсэн учир байдлыг ойлгож байгаа. Энэ намар бид сайн ургац авах болов уу гэж найдаж байна. 520-530 мянган үр тариа хураан авах бололцоо байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Дээр нь дотоодын гурил,төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана гэж бодож байна. Хур бороо сайтай, элбэг дэлбэг хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байгаа. Гэнэт огцом үер бууж,мөндөр орж тариа ногоог сүйтгэчихгүй бол ерөнхийдөө тааламжтай сайхан үе бидэнд ирж байна" гэв.

 

Ц.ОРГИЛ

У.Хүрэлсүх: Төсвийн сахилга бат сайжирч, алдагдал буурч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0