Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Таван нам УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлээд байна
6 жил өмнө   562

Улс төрийн намууд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлж байгаа талаар СЕХ-ноос мэдээллээ.

Улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжилж байна.

2018 оны найдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Монгол Ардын Хувьсгалт Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Ардчилсан Нам, Дэлхийн Монголчууд Нам, Үнэн ба Зөв Намууд Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Нам эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрөөс өмнө СЕХ-нд хүргүүлэх юм.

СЕХ нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Эх сурвалж:СЕХ

 

Ц.ОРГИЛ

Таван нам УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлээд байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0