Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Н.Түвшинбаяр нарыг АН-ын ҮБХ-ны гишүүнээр батламжлав
6 жил өмнө   631

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хурлаар тус намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Түүний дагуу үдээс өмнөх хуралдаанаар Сонгон шалгаруулах хорооны тухай журмын төсөл зэрэг хэд хэдэн төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжсэн билээ. Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт оруулахгүйг онцолсон юм.

Үдээс өмнөх хуралдааны үеэр Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын нийт 10 хүнийг ҮБХ-ны гишүүнээр батламжлан, Ардчилсан намын үнэмлэх гардуулав. Үдээс хойшхи хуралдаанаар “Монголоо сонсъё” үндэсний аяныг дүгнэж, тайлагнах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ.

 

Ц.ОРГИЛ

Н.Түвшинбаяр нарыг АН-ын ҮБХ-ны гишүүнээр батламжлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0