Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
М.Энхболд "Ц.Сандуй нарын боловсруулсан схемийг танилцуулахыг сонссон ч дэмжээгүй” гэжээ
6 жил өмнө   592

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан ёсоор тус намын удирдлагад ирээгүй байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийхдээ мэдэгдсэн билээ.

Өнөөдөр МАН-ын Хяналтын хороо хурлын шийдвэрээ намын удирдлагадаа албан ёсоор өгөх мэдээлэл байна. Тус хороо хурлаараа нийт таван асуудал хэлэлцсэний дотор олны анхаарлын төвд байсан "60 тэрбумын бичлэг"-т нэр нь холбогдон, МАН-ын дүрмийг зөрчсөн МАН-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэж, ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэсэн тогтоол гаргасан аж.

Дээрх шийдвэрийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг МАН-ын Удирдах Зөвлөл эцэслэн шийдэх аж. УИХ-ын дарга М.Энхболд Хяналтын Хороонд хүргүүлсэн тайлбартаа "Ц.Сандуй нарын боловсруулсан схемийг танилцуулахыг сонссон ч дэмжээгүй, намын нэр хүндэд сэв суулгасан явдалдаа харамсаж байна" хэмээжээ.

 

Ц.ОРГИЛ

М.Энхболд "Ц.Сандуй нарын боловсруулсан схемийг танилцуулахыг сонссон ч дэмжээгүй” гэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0