Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
7 жил өмнө   593

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ.

Хүсэлт хүлээн авах хугацаа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болсон юм. Долоодугаар сарын 6-нд СЕХ-нд таван нам, 7-нд есөн нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Тодруулбал,

 

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам,
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам,
  3. Ардчилсан Нам,
  4. Дэлхийн Монголчууд Нам,
  5. Үнэн ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам,
  7. Монголын Ногоон Нам,
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам,
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам,
  10. Зон Олны Нам,
  11. Монгол Консерватив Нам,
  12. Иргэний Зориг-Ногоон Нам,
  13. Ард Түмнээ Хайрлая Нам,
  14. Бүгд Найрамдах Нам

Сонгуулийн ерөнхий хороо 2018 оны наймдугаар сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгоно.

 

Ц.ОРГИЛ

14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0