Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хэнтий аймгийн 42-р тойрогт хэн нэр дэвших нь энэ сарын 12-нд тодорхой болно
7 жил өмнө   695

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохоор нийт 14 нам хүсэлт хүргүүлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Энэ сарын 06-нд Ардчилсан нам, МАХН, ХҮН, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба Зөв нам хүсэлтээ хүргүүлсэн байна.

Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын 07-нд МАН, МҮАН, ИЗНН, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ ирүүлжээ. Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус тойрогт хэн нэр дэвшихийг наймдугаар сарын 12-нд хэлэлцэн шийдвэрлэхээр болсон ажээ.

 

Ц.ОРГИЛ

Хэнтий аймгийн 42-р тойрогт хэн нэр дэвших нь энэ сарын 12-нд тодорхой болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0