Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МАН-ын дарга нар Л.Оюун-Эрдэнийг “М.Энхболдтой эвлэр” хэмээн ятгажээ
6 жил өмнө   647

Өнгөрсөн мягмар гаригт МАН-ын дарга нар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дуудаж уулзан, “М.Энхболдтой эвлэр” хэмээн ятгасан талаар эх сурвалж мэдээлэв. Л.Оюун-Эрдэнийн хувьд дарга нарынхаа үгийг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлжээ.

Тэрээр “Энэ бол М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүний асуудал биш. Намайг ийм маягаар аргалах гээд хэрэггүй. М.Энхболд даргын “60 тэрбум”-аас болж МАН-ыг золиослох хэрэггүй. Шуудхан хэлэхэд, энэ “60 тэрбум”, Эрдэнэтийн 49, 51 хувь, Бондуудын зарцуулалтын асуудал зэргийг ганц М.Энхболд, Х.Энхжаргал хоёроос болоод шийдэж чадахгүй бол 2020 онд МАН юу хэлээд зогсож байх юм бэ. Ард түмэн үүнийг хүсээд байгаа юм. Хэрвээ ийм байдлаар асуудлыг дарах гэж байгаа бол би тэмцлийн дараагийн шатанд шилжих болно” гэсэн хариу өгчээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ намынхаа Хяналтын ерөнхий хороонд хандаж, “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотойгоор М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцуулах тогтоол гаргуулаад амжсан билээ. Эдүгээ тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах, дээрх асуудлаар нээлттэй сонсгол хийхийг шаардаж буй юм.

 

А.ЦЭЛМЭН

МАН-ын дарга нар Л.Оюун-Эрдэнийг “М.Энхболдтой эвлэр” хэмээн ятгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0