Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг уучлалт гуйхыг шаардлаа
6 жил өмнө   1003

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60тэрбум”-ын хэргийн талаар мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “Би улстөрийн ёс зүй, цаашлаад үнэнээ хүлээх тухай асуудлыг хөндсөн. Тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа учраас УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд орлоо. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Үндсэн хуулийн асуудал гэж харах уу аль эсвэл томилогдсон албан тушаалтнаа хамгаалах уу гэдгийг хамтдаа харцгаая. Судалгаанд оролцсон ард иргэдийн 97 хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Тиймээс ард түмнээс сонгогдсон элчийн хувьд энэ байдалтай эвлэрч чадахгүй. Миний хувьд сэтгэл хөдлөлөөр явдаг хүн биш. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго ч байхгүй. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа юм байхгүй. Зүгээр л ийм тодорхой гэрчтэй хэргийг эвлүүлэг гээд хаачихвал цаашид нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал хэрхэн шийдэгдэх нь бүрхэг болно” гэлээ.

Мөн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос 3 зүйлийг шаардаж байгаа аж.

Үүнд:

  • Нэгдүгээрт, МАН монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх
  • Хоёрдугаарт, өөрийн хүсэлтээр хуулийн байгууллагад хандаж энэ хэргээ дахин шалгуулах
  • Гуравдугаарт, ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, гишүүдийн бүрэн эрхт халдахаа зогсоох. Ээлжит бус чуулганыг нэн даруй зарлахыг шаардаж байгаа аж

 

 

Ц.ОРГИЛ

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг уучлалт гуйхыг шаардлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0