Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Б.Хурцыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэлтээр эрэн сурвалжилж байна
6 жил өмнө   2316

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхээс  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Уг хэргийг нэхэмжлэгч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэлтийн дагуу авч хэлэлцсэн юм байна.

Нэхэмжлэгч Н.Алтанхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нь хэвлэлийн бага хурлаар болон Цензургүй яриа нэвтрүүлгээр миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр хүнд гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Б.Хурцад уучлалт гуйхыг даалгаж, миний нэр төрийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2017 оны 12-р сарын 6-ны өдөр хариуцагч Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Иймд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Батын хурцыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Энэ нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Хурцыг эрэн сурвалжлах үүргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн байна. 

Б.Хурцыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэлтээр эрэн сурвалжилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0