Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ЗТХ-ийн сайд, дэд сайд нар ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгөхөө мэдэгдэв
7 жил өмнө   942
Сүүлийн үед ЗТХЯ-тай олон хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Мөн өнөөдөр үүрээр Улаанбаатараас Сайншанд явж байсан галт тэрэг хүчтэй борооны улмаас дөрвөн вагон замаасаа гарсан юм.
 
Тэгвэл эдгээр асуудлуудтай холбоотойгоор ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар дөнгөж сая "Ажлаа өгье. Ёсзүйн хариуцлага хүлээе" хэмээн жиргэлээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Үнэн" гэсэн хариулт өглөө.
 
Ийнхүү ЗТХЯ-ны удирдлагууд сүүлийн үед дэгдээд буй яамтай нь холбоотой асуудлаас болж ажлаа өгөхөөр болоод байна.
 
Өнгөрсөн баасан гаригт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн, мөн өнөөдөр үүрээр галт тэрэг осолдсон, түүнчлэн Дарханы замд өдөрт нэг хүн амиа алдаж байна хэмээн ЗТХЯ-ны удирдлагуудыг чиглэсэн шүүмжлэл их байсан юм.
 
Ийнхүү ЗТХЯ-ны удирдлагууд үүссэн асуудалтай холбогдуулан ажлаа өгч, ёс зүйн хариуцлага хүлээе хэмээн мэдэгдсэн нь улс төрд шинэ зөв жишиг тогтоогоод байна.
 
А.ЦЭЛМЭН
 
 
 
ЗТХ-ийн сайд, дэд сайд нар ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгөхөө мэдэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0