Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
О.Баасанхүү: Сайдад хариуцлага хүлээлэгэх нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл
7 жил өмнө   678

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долдугаар сард Английн дээд шүүхээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцсэн. Ингэхэд шүүхийн шийдвэр таагүй гарсан талаар О.Баасанхүү гишүүн мэдээлэв. Тэрбээр ”Эрдэнэт” үйлдвэрээр 98 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг Английн дээд шүүх гаргасан. Энэхүү хөрөнгөө төлөхгүй бол Орхон аймгийн Амарын талбай, эсвэл Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, хариуцагчийн эзэмшдэг харилцах дансанд байрлах бүх мөнгөн хөрөнгийг авах шийдвэр гаргажээ.Шүүхээс шийдсэн 98 сая ам.долларын төлбөрийг манай эрдэнэтчүүд төлөх ёсгүй. Энэ асуудлыг системтэйгээр шийдэх ёстой.

Энэ асуудлаар зөвхөн нэг сайд хариуцлага хүлээх боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэг сайдад хариуцлага хүлээлгэх нь Үндсэн хууль зөрчсөн гээд тогтоочихсон. Тэгэхээр тухайн сайд өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж болно. Эсвэл танхимаараа огцорч болно. Чөлөөлөгдөх гэдэг бол хариуцлага хүлээж байгаагийн нэр биш. Хариуцлага үүрүүлэх, чөлөөлөх хоёр чинь ялгаатай” гэв.

 

А.ЦЭЛМЭН

 

 

О.Баасанхүү: Сайдад хариуцлага хүлээлэгэх нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0