Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ИЗНН: СЕХ Үндсэн хууль зөрчиж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, байна
6 жил өмнө   604

Өнөөдөр Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-аас Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тус намыг сонгуулийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үүнийг сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал гэж тэд үзэж буй юм байна.

Мөн тэд УИХ-ын Сонгуулийн 42 дугаар тойрогт хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаж байгааг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн СЕХ энэ удаагийн сонгуулийг зөв удирдан зохион байгуулж чадахгүй, үр дүн нь шударга бус болно гэж хардаж байгаа аж.

Энэ талаар хэвлэлийн хурлын үеэр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ "42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэснээс хойш тус тойрогт аливаа сурталчилгаа уралдаан тэмцээн зохион байгуулах нь хуулиар хориглогдсон атал МАН, АН хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү нэг талд давуу эрх олгож байгаа нь биднийг сонгох хүсэлтэй сонгогчдыг маань үл хүндэтгэж байгаа хэрэг юм" гэжээ.

ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга н.Батбаатар "Манай намайг 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Сая нөхөн сонгуульд оролцуулахгүй гэснээр тэр үйл явдал давтагдлаа. Энэ цаанаа улс төрийн том зорилготой. 2010 онд ИЗНН-ыг Ардчилсан намтай нэгдээчээ гэх байрыг суурийг тухай намын удирдлагууд илэрхийлж байсан. Гэвч манай намын бүх шатны дэмжигч, сонгогчид 100 хувь эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байсан. Хоёр том нам өөрсөдтэйгээ өрсөлдөх улс төрийн хүчнийг байлгахгүй байх үндсэн зорилготой" хэмээн ярилаа.

 

ИЗНН: СЕХ Үндсэн хууль зөрчиж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0