Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Д.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно
7 жил өмнө   1398

Өнөөдөр 13.30 цагт УИХ-гишүүн Д.Мурат болон Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна. УИХ-ын гишүүн Д.Муратын иргэн Б.Бахытгүл рүү явуулсан ёс бус зургийн талаарх мэдээллийг сэтгүүлч Д.Майцэцэг хөндөж байсан билээ. Уг мэдээллийг олон нийтэд ил болгосны дараа гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг өөрийн нэр төрд халдсан хэргээр ялагдагчаар татсан юм.

Дашрамд, Д.Мурат болон Б.Бахытгүл нарт холбогдох шүүх хурлаар УИХ-ын гишүүн Д.Муратыг буруугүй хэмээн цагаатгасан. Харин иргэн Б.Бахытгүл шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж давж заалдахаар болсон билээ.

 

Ц.ОРГИЛ

Д.Мурат, Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0