Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол, Туркийн хамтарсан сургуулиудыг Засгийн газар авах боломжтой гэв
6 жил өмнө   769

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay)  өнгөрсөн сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ.

Уг асуудлаар  Монгол Улсын Засгийн газраас албан ёсны байр сууриа илэрхийлээгүй ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа зарим зүйлийг тодотгосон. Тэрбээр “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой' гэдгийг онцолжээ. Тодруулбал, Турк сургуульд суралцаж байгаа монгол хүүхдүүдийн сургалтыг тасалдуулах ёсгүй. Мөн бусад улс орнуудад ижил төстэй сургуулиудыг Турк улс тухайн улсын Засгийн газарт нь хүлээлгэж өгч байна. Тиймээс Турк улсын Засгийн газар шийдвэрээ гаргаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой. Хуулийн гаргалгаагаа гаргаад бидэнд хуулийн дагуу асуудлаа тавибал шийдвэрлэж өгөхөд бэлэн байна.Энэ талаар судлаач ээ гэдэг саналыг тавьсан байгаа” гэжээ.

 

Ц.ОРГИЛ

Монгол, Туркийн хамтарсан сургуулиудыг Засгийн газар авах боломжтой гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [27.123.214.120] 6 жил өмнө
    Казакстан, Узбекистан, Азербайжаны араас орохнээ