Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал долоо хоногоор хойшиллоо
6 жил өмнө   766

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 10:00 цагт товлогдоод байсан ч хойшиллоо. Тодруулбал хохирогч Ч.Наранзаяа мэс засалд орсны улмаас эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй болсон байна. Мөн хохирогч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт хаалттай явуулахаар товлон зарласан юм.

Эрүүгийн хуулийн 12.1.1-д:

Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

 

Ц.ОРГИЛ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал долоо хоногоор хойшиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0