Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Н.Энхбаяр: МАН зориуд сайдын суудлыг эзэнгүй байлгаад байна
7 жил өмнө   917

МАХН, Ногоон нам, Иргэний зориг зэрэг улс төрийн намууд өнөөдөр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн  нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр " МАНАН-гийн бүлэглэл аливаа сонгуульд хүнийг нь эсвэл намыг нь оролцуулахгүй гэж хасдаг боллоо. Бүр сүүлдээ сонгуулийг нь хасдаг байдлаар монголд өнөөдөр ардчилал, хариуцлагатай төр бий болгож чадахгүй. Нөхөн сонгуулийг яаралтай явуулж Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэдийг төлөөлөлттэй болгох хэрэгтэй. Нөхөн сонгуульд манай намаас хэн ч нэр дэвшсэн ялахын төлөө ажиллана. МАНАН-г ялахгүй бол Монгол ялагдана. МАНАН-г ялж байж Монгол ялна. Зөвхөн Хэнтий аймгийн сонгууль биш. Энэ бол монголын ард түмний сонгууль. Монголд өнөөдөр МАН, АН-аас өөр нам байхгүй юм шиг тэд бодож 26 жил жүжиг тавилаа. Өмнөх сонгуулиудад намайг нэр дэвшихэд янз бүрийн шалтаг гаргаж өрсөлдүүлээгүй. Энэ удаа өө хайх шалтгаан олдохгүй болохоор сонгууль явуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна.

Намын бага хурлаар надад итгэл хүлээлгэвэл би нөхөн сонгуульд оролцоно. МАНАН-г ялахын төлөө ажиллана. Өнгөрсөн сонгуулиар Монгол ялаагүй юм байна. МАНАН-г ялж байж л Монгол бүрэн утгаараа ялах ёстой байж.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилохгүйгээр үйл ажиллагаа явуулж буй нь хууль бус үйлдэл. Хэрвээ тус яманд мөнгө төгрөг, төсөв санхүүтэй холбоотой гарын үсэг зурж ажил хийж буй бол бүгд хууль бус. Яагаад гэхээр УИХ-аар сонгогдсон хүн хуулийн дагуу үүнийг хийх эрхтэй. МАН зориуд энэ суудлыг эзэнгүй байлгаж, завших гэж байна.

 

Ц.ОРГИЛ

Н.Энхбаяр: МАН зориуд сайдын суудлыг эзэнгүй байлгаад байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0