Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ЗГ: Яамдуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна
6 жил өмнө   492

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар яамдуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байгаа юм. ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т шалгалт явуулсан. Шалгалтаар төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах төрлийн 115 бүтээгдэхүүн илэрсэн байна. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс цаашид архи, дарсны зүйлсийг төрийн албан байгууллагуудад нэвтрүүлэхгүй байх, иргэдэд хүнд суртал гаргасан тохиолдолд хариуцлага тооцож байх жишгийг нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хурлын дараа мэдээлэл хийнэ.

 

А.ЦЭЛМЭН

ЗГ: Яамдуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0