Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ҮХЦ-д өгчээ
6 жил өмнө   569

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган зарлах санал хүргүүлж, түүнийхээ хариуг авсан. Үүний дагуу өчигдөр Хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч ирц хүрээгүй учраас хойшилсон.Харин  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн асуудлаар иргэн Н.Ширчин Үндсэн хуулийн гомдол гаргасан байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56-р зүйлийн 1-нд заасныг зөрчсөн гэж үзэж, цэцэд ханджээ. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй, 60 тэрбумын хэргийг прокурорын байгууллагаас хянаж, хэрэгсэхгүй болгосон байхад заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж иргэн Н.Ширчин үзжээ.

 

А.ЦЭЛМЭН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ҮХЦ-д өгчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0