Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд өгсөн М.Энхболдын албан тоот ил болов
6 жил өмнө   1268

Энэ долоо хоногийн эхэнд Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын дарга М.Энхболд тавьсан шаардлагынх нь хариуг өгч, уучлалт гуйсан талаар мэдээлсэн билээ. Өнөөдөр Д.Энхболдын Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн албан тоот ил болов.

Мөн М.Энхболд намынхаа Хяналтын ерөнхий хороонд гаргасан хүсэлтдээ "...Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч "60 тэрбумын" гэх зохиомол хэрэгт нэр холбогдон, улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна..." гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийхдээ “Миний шаардлагад уучлал гуйх тухай байсан. Энэ нь өөрөө хэцүү зүйл. Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг нь бусад орны жишгээр буруугаа хүлээсэн үйлдэл. Саяхан Засгийн газар сүүлийн 26 жил гарч байгаагүй том хариуцлагыг Зам, тээврийн хөгжлийн яаманд тооцлоо. Сайд, дэд сайд, төрийн нарийн, газрын дарга нарыг халлаа. Үүнд нь бас шүүмжлэлтэй хандах нь буруу юм. Яг үүн шиг харамсаж байгаагаа илэрхийлсэн бичиг хүргүүлсэн нь улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо” гэсэн юм.

Наймдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар мэдэгдэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдоос 2018 оны наймдугаар сарын 20-ноос өмнө дараах гурван зүйлийг биелүүлэхийг шаардаж буйгаа илэрхийлсэн билээ. Тус шаардлагад:

Нэгдүгээрт, Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх. Хоёрдугаарт, Өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагад хандаж, 60 тэрбумын хэргийг сэргээж, дахин нягтлуулах, олон нийтийн оролцоотойгоор энэ хэргийг мухарлаж, олон нийтийн эргэлзээх тайлах. Гуравдугаарт, Ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулахыг дурдсан байдаг.

 

 

А.ЦЭЛМЭН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд өгсөн М.Энхболдын албан тоот ил болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0