Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй байх боломжийг МАН, АН хоёр бий болголоо гэв
6 жил өмнө   503

Гэр хороолол хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.08.23/ Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэд 2018 оны аравдугаар сард гэр хорооллынхны чуулга уулзалт зохион байгуулах талаараа мэдэгдлээ.

Гэр хороолол, хөдөө орон нутаг Монгол Улсын хөгжлийн мотор байдаг. Гэвч гэр хорооллынхон болон орон нутгийн иргэдийг хөгжүүлэх, тэднийг төлөөлөх УИХ-ын төлөөллийг сонгох ёстой байсан. Мөн 2018 оны аравдугаар сарын 7-нд болох байсан Хэнтий аймагт болох нөхөн сонгууль нь ард түмнийг төлөөлөх сонгууль байсан ч МАН, АН-ынхан сонгуулийг зохион байгуулах боломжийг олгосонгүй. Нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх боломжийг Үндсэн хуулийн цэцээр дамжуулан хийлээ. 2020 он хүртэл Хэнтий аймагт нөхөн сонгууль зохион байгуулагдахааргүй болж байна. Тус аймгийг ирэх 2020 он хүртэл УИХ-д төлөөлөх төлөөлөлгүй дараагийн сонгууль хүрч байгаа нь орон нутгийн иргэдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн тэд ямар нэг улстөрчийн захиалга, аль нэг намын захиалгаар энэ тэмцлээ хийж байгаа бус, гэр хорооллын асуудлыг цэгцлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд санаа нэгдэж ирсэн. Гэр хороолол хөдөлгөөнийхөн Хотын дарга асан Э.Бат-Үүлд бие даан нэр дэвших санал тавих байсан ч нөхөн сонгууль хойшилчихлоо гэдгийг онцолсон юм. Цаашид гэр хорооллын болон орон нутгийн иргэдийн эрх ашгийг төлөөлөхийн тулд тэмцлийн хэлбэрт шилжиж, хатуу тэмцэнэ гэдгээ Гэр хороолол хөдөлгөөнийхөн онцоллоо.

 

Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй байх боломжийг МАН, АН хоёр бий болголоо гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0