Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг зогсоожээ
6 жил өмнө   477

Хаврын чуулганы үеэр Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62-р тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолд төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд өрсөлдөх боломжийг үүсгээгүй гэх асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.

Энэ дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг гомдлыг хэлэлцэн, Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Тиймээс ирэх аравдугаар сард зохион байгуулагдахаар товлогдоод байсан нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сард хүртэл хойшлох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан, СЕХ-ноос нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг зогсоосон байна.

 

А.ЦЭЛМЭН

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг зогсоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0