Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Баянзүрхийн дахин сонгуульд дөрвөн нам оролцохоор хүсэлтээ өгчээ
7 жил өмнө   574
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуульд оролцохоор дөрвөн нам хуулийн хугацаанд албан ёсоор хүсэлтээ өгчээ. Тодруулбал, Монгол Ардын Нам, Монголын Консарватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн намууд оролцохоор болсон байна.
Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгсийн мэдээлснээр, 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсчээ. Баянзүрх дүүрэг ИТХ-ын нийтдээ 41 суудалтай байхаас хоёр тойрогт Сонгуулийн хууль зөрчигдсөн гэсэн шүүхийн шийдвэр эцэслэн гарсан бөгөөд 10, 19-р тойрогт дахин сонгууль явагдахаар болсон байна.
Сонгуулийн тухай хуулийн 153.1-д сонгуульд оролцох эсэхээ намууд санал авахаас 60 хоногийн өмнө илэрхийлж бүртгүүлнэ гэж заажээ. Энэ дагуу наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал дахин сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авсан байна. Ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн нэр дэвшигчдийг тав хоногийн хугацаанд бүртгэх ажил явагдах ажээ.
 
Ц.ОРГИЛ
Баянзүрхийн дахин сонгуульд дөрвөн нам оролцохоор хүсэлтээ өгчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0