Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Засгийн газар хуралдаж байна
7 жил өмнө   547
Лхагва гараг бүр болдог Засгийн газрын өнөөөдрийн ээлжит хуралдаан өглөө  08.00 цагт эхэллээ.
 
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
 
Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдааны тухайд ирц тийм ч сайнгүй байгаа бололтой. Учир нь хэд хэдэн сайд Ерөнхийлөгч Х.Батулгатай хамт Владивостокийн “Дорнын эдийн засаг-2018 форумд оролцохоор явжээ.
 
Тухайлал,  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байгаа аж.
 
А.ЦЭЛМЭН
 
 
Засгийн газар хуралдаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0