Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ц.Цогзолмаа:Миний бие цалинг нэмэх шийдвэрийг гаргах боломжгүй
6 жил өмнө   583
Сургуулийн өмнөх боловсролын болон ЕБС-ийн багш нар ажил хаяж, Төв талбайд суулт зарлаад байгаа. Тэд цалингаа хамгийн багадаа 50 хувиар, цаашлаад 1.6 сая төгрөг хүргэх шаардлага тавиад байгаа юм. Харин энэ асуудалд Сангийн сайд болон БСШУС-ын сайд нар дараах тайлбарыг өгчээ. 
 
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Сайн байцгаана уу. Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд суух ёстой байх. Асуудлаа ул суурьтай, судалгаатай цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие ч цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна.
 
Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашдаа ч ухрахгүй хийх болно. Сайн багшийн гараас сайн шавь нар гарч, эх орондоо ихийг хийж бүтээх иргэдийг олноор нь төлөвшүүлэх нь боловсролын салбарын эрхэм зорилго. Дангаараа миний бие цалинг нэмэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон нийт ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна” хэмээжээ.
 
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон олон асуудлыг шийдэх боломж байсан. Засгийн газар 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана аа гэдэгт итгэж байна" гэжээ.
 
 
Ц.ОРГИЛ
Ц.Цогзолмаа:Миний бие цалинг нэмэх шийдвэрийг гаргах боломжгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0