Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ц.Цогзолмаа: Ирэх даваа гаригт хичээл хэвийн оруулахын төлөө ажиллаж байна
6 жил өмнө   576
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Багш нарын зүгээс дараах саналуудыг тавьсан. Тухайлбал, 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл арилгаагүй. Багш нар энэ зөрүүг 2018 онд багтаагаад арилгаад өгөөч гэж хүссэн юм. Санал дээр ажлын хэсэг сууж, 4.3 хувийн зөрүүнд хамрах нийт хэдэн багш байгаа талаарх нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хоёр талаас нийт багш нар энэ зөрүүнд хамрагдаж байна гэдэг санал нэгдсэн. Тиймээс зөрүүг 2018 онд арилгах ямар боломжийг хамтарсан ажлын хэсэг судалж байна. Энэ сараас цалин нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөсөн. Гэтэл нөгөө талд яг багш нартай адилхан ачаалалтай ажилладаг харуул, манаач, жижүүр, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдэлд оруулаагүй үлдсэн юм. Хамтарсан ажлын хэсэг 23 мянган үйлчилгээний ажилчдыг 8-12 хувиар цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн" гэлээ. 
 
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Энэ бүхнийг шийдэхэд 14.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ зардлыг салбар хоорондын зохицуулалтаар шийдэх ямар гарц байна гэдэг дээр Засгийн газар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг дээр нэгдсэн шийдвэрт хүрч, Сангийн яаманд хамгийн сүүлийн байдлаар саналаа хүргүүлсэн. Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсэг баталгаажуулчих юм бол үндсэндээ  ирэх даваа гаригаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой байдлаа саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, гурван цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гаригаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна" гэв. 
 
А.ЦЭЛМЭН
Ц.Цогзолмаа: Ирэх даваа гаригт хичээл хэвийн оруулахын төлөө ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0