Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
"Эрдэнэс-Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүүд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлжээ
7 жил өмнө   817
Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит ‘Эрдэнэс-Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарсан талаар зарим сайтад мэдээлжээ.
 
Тодруулбал, захирлаар томилогдсон П.Ганхүү нь “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс батлагдсан 88 ажилтны орон тоон дээр тодорхой хэмжээний хэтрэлт үүсгэсэн байна. Уг асуудлыг ТУЗ-ийн хуралдаанаар өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцэж, ажилчдын тоог 88-д бариулах шийдвэр гарсан байна. Улмаар П.Ганхүү захиралд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа бөгөөд ТУЗ-өөс ажлын хэсэг байгуулж, П.Ганхүү захирал болон шинээр томилогдсон газрын захирлуудын асуудлыг давхар хянаж үзэх юм байна. Ажлын хэсгээс дүгнэлт гарсны дараа асуудал илүү тодорхой болно хэмээн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ ярьжээ. 
 
А.ЦЭЛМЭН
"Эрдэнэс-Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүүд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0