УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сараас хойш ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлөөр авч хэлэлцээд, нэн түрүүнд Хууль зүйн байнгын хороогоор оруулах нь зүйтэй гэж шийдсэн. Гэвч Хууль зүйн байнгын хороо ирц хүрэхгүй байна гэх шалтгаанаар хуралдахгүй хоёр сарын нүүрийг үзэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс тодруулахад "Ээлжит бус дээр ямар асуудал хэлэлцэх үү, Ээлжит бус чуулган хэзээ зарлагдах уу гэдэг нь УИХ-ын даргын бүрэн эрх. Үүнийг Хууль зүйн байнгын хороо шийдэхгүй. УИХ-ын даргад хуулиараа олгогдсон өөрийнх нь бүрэн эрх учраас Хууль зүйн байнгын хороо чуулган зарлах нь зөв, буруу гэсэн дүгнэлт гаргахгүй" гэлээ.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хууль зүйн байнгын хороо ойрын хугацаанд хуралдаж магадгүй гэв.
А.ЦЭЛМЭН
Ш.Раднаасэд: Ээлжит бус чуулган зарлах нь зөв, буруу гэдгийг ХЗБХ дүгнэхгүй |
|