Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дээд шүүхийн хүсэлтийг Цэц ёсоор болгов
6 жил өмнө   482
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцлээ. Дээд шүүхээс "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” мөн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргаад байсан юм.
 
Улмаар Цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль  зөрчсөн эсэх  тухай маргааныг хянан шийдвэрлэжээ. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь  “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, ,“... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
 
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд,  “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг  зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас  гаргалаа.
 
Ц.ОРГИЛ
Дээд шүүхийн хүсэлтийг Цэц ёсоор болгов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0