Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн /ОУПХ/ 139 дүгээр чуулган Женев хотноо боллоо.
6 жил өмнө   513

Олон Улсын Парламентын Холбооны  Ассамблейн /ОУПХ/ 139 дүгээр чуулган Женев хотноо боллоо. Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаан “Инноваци, технологийн шилжилтийн эрин үед энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих парламентын манлайлал” сэдвийн хүрээнд болж, парламентчдын зүгээс шинжлэх ухааны салбарыг бодлогоор дэмжин, нийгмийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нь бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн. Мөн хуурамч мэдээлэл, терроризмтэй тэмцэх, парламент дахь хүйсийн тэгш байдлыг хангах, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын” хэрэгжилт, хүний эрх, цагаачлал зэрэг дэлхий нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцлээ.

Энэ үеэр болдог Залуу парламентчдын чуулганд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт оролцлоо. Уг хуралдаанд 45-аас доош насны парламентын гишүүд оролцдог бөгөөд энэ нь парламентад сонгогдох залуучуудын тоог нэмэгдүүлэх, байр суурийг нь бэхжүүлэх талаар санал бодол, туршлага солилцохоос гадна Ассамблейн нэгдсэн хуралдаанаар батлах тогтоолын төслийг хэлэлцэж, залуучуудын эрх ашгийг хангахад байр сууриа нэгтгэх зорилготой юм. 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт уг хуралдаанд хэлсэн үгэндээ,  Монголын парламентад 45-аас доош насны гишүүд нийт гишүүдийн 38 хувийг эзэлж байна. Энэ нь дэлхийн дундаж болох 26 хувиас илүү байгаа хэдий ч цаашид залуу парламентчдын хүрээг өргөжүүлэх, оролцоог нь дээшлүүлэх шаардлагатай байгааг дурдаад тогтоолын төслийн талаар баримталж буй байр сууриа илэрхийллээ. 

Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн /ОУПХ/ 139 дүгээр чуулган Женев хотноо боллоо.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0