Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
У.Хүрэлсүх: Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй
5 жил өмнө   628
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар маргалджээ.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ” гэхэд
 
Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй.
 
У.Хүрэлсүх: Намын дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур.
 
Ж.Ганбаатар: Би худал зүйл сонсохгүй.
 
У.Хүрэлсүх: Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн “Чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ”. Чи хүний үгийг сонсч сур.
 
Ж.Ганбаатар: Би чуулганы танхимд хэрэлдээгүй гэдгээ танд хэлж байна.
 
У.Хүрэлсүх: Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй. Гишүүдийн тойрогт бүрт эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй мөнгө тавихаар бодолцож, төсвийг боловсруулсан. Одоо төсөв ийм, тийм гэдэг яриа гаргахгүйгээр энэ чигээр нь батална шүү.
 
Ийн хэрүүл үргэлжилж МАН-ын бүлэг төсвийн төслийг олигтой ч хэлэлцсэн зүйлгүй тэгж ингэсхийгээд тарж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.
 
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
У.Хүрэлсүх: Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0