Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголын хоёр албан тушаалтан Тайваний тагнуулд мэдээлэл дамжуулдаг байсан нь тогтоогджээ
5 жил өмнө   558
Одоогоос сарын өмнө Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрынхан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Голомт хотхоны С байранд тусгай ажиллагаа явуулж, гадаадын иргэнийг баривчилсан байдаг.
 
Нийслэлийн Прокурорын газраас М, А, В нарыг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг, 19.10 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн яллагдагчаар татаж, улмаар шүүх тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлгийн 19.10.1-д  гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэгт холбогдсон манай улсын хоёр иргэн нь төрийн албан тушаалтан бөгөөд хоёр жил орчим хугацаанд гадаадын иргэнд мэдээлэл дамжуулж байсан нь тодорхой болсон аж. Тэдний мэдээллийг хүлээн авч цааш дамжуулдаг байсан Вон овогт нь Тайванийн тусгай албаны хүн болох нь батлагджээ.
 
А.ЦЭЛМЭН
Монголын хоёр албан тушаалтан Тайваний тагнуулд мэдээлэл дамжуулдаг байсан нь тогтоогджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0