Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Байнгын хорооноос Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргалаа
5 жил өмнө   484
ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр сайдын албан тушаалаас нь огцруулах улс төрийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч долоо хоногт гаргасан билээ. 
Уг мэдэгдлийн дараахан Б.Батзориг сайд хэвлэлийн бага хурал зарлан "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" хэмээсэн. 
Түүний энэхүү хүсэлтийг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна. Прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор шийдвэрлэх журамтай. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр прокурорын хүсэлтийн ирсэн даруй хуралдаж гишүүддээ асуудлыг танилцуулсан юм. 
 
НПГ-аас ирүүлсэн хүсэлтэд "Б.Батзоригийг яллагдагчаар татах нөхцөл байдал бий болсон учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлж өгнө үү” гэсэн байна. 
 
Харин өнөөдөр БОХХАА-н Байнгын хороо хуралдаж Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр сайдын албан тушаалаас чөлөөлөхийг гишүүдийн 60 хувийн саналаар дэмжлээ.
 
А.ЦЭЛМЭН
Байнгын хорооноос Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0