Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг тэргүүтэй хүмүүсийн цагдан хорих хугацааг сунгалаа
5 жил өмнө   876
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сантай холбоотой асуудлаар АТГ-аас эрх бүхий зарим албан тушаалтнуудыг саатуулсан. 
 
Тодруулбал, ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан, бичиг хэрэг зэрэг зарим албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа юм. 
 
Тэгвэл тэдний цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан байна. 
 
Ойрын өдрүүдэд ЖДҮХС-гаас зарим улстөрчид, эрх мэдэлтнүүдэд их хэмжээний зээл дараалан олгож байсан асуудал нь сошиал орчинд ил болон нийгмийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч асуудалд анхаарал хандуулж, хариуцлага алдсан албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэж,  ХХААХҮ-ийн сайд С.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрээ гаргаад байна.
 
А.ЦЭЛМЭН
ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг тэргүүтэй хүмүүсийн цагдан хорих хугацааг сунгалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0