Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ҮХЦ-ийн хуралдаан хойшлов
5 жил өмнө   482
Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан хойшлогдов. Хуралдаанаар, Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу  Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх  маргааныг хянан хэлэлцэхээр товлосон байв.
 
 Тийм боловч маргааны хамрах хүрээ, хөндөгдөх асуудал, түүнийг бүрэн гүйцэд шийдвэрлэх шаардлага байгаа зэргийг харгалзан мөн маргааныг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул ийнхүү хуралдааныг хойшлуулжээ хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 
ҮХЦ-ийн хуралдаан хойшлов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0