Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ерөнхийлөгч ам руугаа алгадуулав
5 жил өмнө   487
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуг УИХ-ын дарга М.Энхболд өглөө.
 
Уг хариуд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.
 
Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэжээ.
 
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тогтолцооны шинэчлэл хийх асуудлыг хөндөж эхэлсэн. Түүний хэлсэн тогтолцооны шинэчлэл гэдэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай асуудал байж мэднэ гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа юм. Энэ таамаг батлагдав уу гэлтэй Ерөнхийлөгч Х.Баттулга ойр ойрхон УИХ-ыг шахах болсон. Гэвч тэрбээр ам руугаа алгадуулах нь энэ.
 
Ц.ОРГИЛ
Ерөнхийлөгч ам руугаа алгадуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0