Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
МАН У.Хүрэлсүхээ огцруулах уу, М.Энхболдоо огцруулах уу?
5 жил өмнө   577
МАН-ын Удирдах зөвлөл одоо (2018.11.12) Төрийн ордонд хуралдаж байна. Хурал эхлэх мөчид МАН-ын Удирдах зөвлөл энэ хурлаар УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга С.Батболд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн мэдээ гарч байсан.
 
Хурлын уур амьсгал ширүүхэн өрнөж байна. У.Хүрэлсүх 60 тэрбумтай холбогдсон голлох нөхдүүдийг огцруулна гэж мэдэгдсэн гэнэ. Үүний дагуу УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч С.Батболд, УИХ-дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах асуудлыг хөндсөн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч С.Батболд нарыг огцруулна гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжсэн сураг байна.
 
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Удирдах зөвлөлийн хуралд орохынхоо өмнө ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан шаардах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөхөө мэдэгдээд байсан юм. Энэ бичгээ Удирдах зөвлөлийн хурлын үеэр гардуулсан байна. Мөн хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг огцруулах асуудал ч яригдсан байна. Хурал дуусаагүй, ширүүн үргэлжилж байгаа сурагтай.
 
ЭХ СУРВАЛЖ:UPTOWN.MN
МАН У.Хүрэлсүхээ огцруулах уу, М.Энхболдоо огцруулах уу?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0