Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Д.Хаянхярваа: Өмнөх ЗГ-ыг унагасныхаа төлөө авсан шан харамж нь ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл байж болзошгүй
5 жил өмнө   586
        МАН-ын удирдах зөвлөл өнөөдрийн /2018.11.12/ турш хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг огцруулах саналыг Намын дарга У.Хүрэлсүх оруулж иржээ.  Ингээд уг хурлаас Д.Хаянхярваа, Улаанбаатар хотын С.Батболд нарыг огцруулахыг дэмжсэн байна. Харин М.Энхболдыг огцруулах асуудлыг бүлгийнхээ хурлаар шийдвэрлэх улс төрийн шийдвэр гаргасан байна. 
 
Хурлын дараа Д.Хаянхярваа сэтгүүлчид өгсөн мэдээлэлдээ "Зохион байгуулалттай бүлэг хулгайтай тэмцээч ээ хэмээн саналаа дэвшүүлсний төлөө намайг бүлгийн даргын үүрэгт албанаас чөлөөлж, огцруулъя гэсэн УЗ-ийн шийдвэр гарлаа. Гэхдээ олон түмэн үүнийг харж, дүгнэлт хийж суугаа. УИХ-ын гишүүд болон тэдний хамааралтай компаниуд ЖДҮ-ийн зээл авсан явдлыг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Учир нь өмнөх ЗГ-ыг унагасныхаа төлөө авсан шан харамж нь байж болзошгүй.
Би үүнтэй холбоотойгоор ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцох тухай санал тавьсан ч  УЗ сөргүүлээд намайг бүлгийн даргын албанаас огцруулах шийдвэр гаргаж байна. Гэхдээ миний тэмцэл зогсохгүй, олон түмэнд энэ зохион байгуулалтай хэргийн талаар ил  тод мэдээлж, ЖДҮ-ийн зээлд хамрагдах нэрийдлээр жирийн иргэд, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг хохироосон этгээдүүдийг баримттайгаар илчлэх болно.
УЗ-ийн намайг огцруулж байгаа үндэслэл нь бүлгийг хагалан бутаргасан явдал гэж үзсэн. Би үүнийг ойлгоогүй, бүлгийг хэн хагалсан гэдгийг олон түмэн мэдэж байгаа" гэв. 
 
 
А.ЦЭЛМЭН
Д.Хаянхярваа: Өмнөх ЗГ-ыг унагасныхаа төлөө авсан шан харамж нь ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл байж болзошгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0