Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн зөвлөхийг чөлөөллөө
5 жил өмнө   528
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргалаа.
 
Хэдийгээр Ч.Ганбатын “Монгол буйдан” компани нь 2016 оноос эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч, эргэн төлөлт нь хэвийн байгаа хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
 
Ч.Ганбатын дээрх чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөллөө.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас цалин авдаггүй, төрийн албан хаагч биш юм.
Зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн зөвлөхийг чөлөөллөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0