Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УИХ-ын даргын ажлын алба мэдэгдэл гаргалаа
5 жил өмнө   451
“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр БНХАУ-ын "Шинжиан Шинфа" замын компанийн Төрийн банкнаас авсан гэх зээлийг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна.
 
Тус нэвтрүүлэг нь 2017 оны 10 дугаар сард “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр цацагдсан ба харин өнөөдөр нэр бүхий пэйж хуудсаар явахдаа "20 тэрбум төгрөгийг нь М.Энхболд сонгуульдаа зарцуулжээ" гэсэн ор үндэсгүй илт гүтгэсэн утга бүхий өгүүлбэрийг нэмж оруулжээ.
 
Хэвлэл мэдээллийн байгууллага хардах эрхтэй ч гүтгэлэг тараах эрхгүй гэдгийг сануулъя. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно.
 
Дашрамд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк дээрх зээлтэй холбоотой бодит мэдээллийг олон түмэнд ил гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
 
Эх сурвалж: УИХ-ын даргын ажлын алба
 
 
 
УИХ-ын даргын ажлын алба мэдэгдэл гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0