Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.Эрдэнэбат: Засгийн газар огцрох ёстой гэсэн АН-ын өмнөх байр суурь хэвээр байгаа
5 жил өмнө   762
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Тэрээр “АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар удаа дараа байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн.  Гэхдээ сүүлийн үед эрх баригч намын дотоодод өрнөж байгаа асуудалд АН оролцохгүй байгаа. Яагаад гэхээр энэ хямралын цэгт ирэхээс өмнө бид өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн.  Энэ байр суурь өнөөдөр ч хэвээр байгаа” гэж тодотгов.
Мөн тэрээр “Бид 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг тавьж байсан. Энэ шаардлага ч өнөөдөр хэвээрээ байгаа. Ард түмэн, олон нийт  төрийн үйл ажиллагааг болохоо байлаа. Асуудлаа нэг тийш нь болгооч ээ гэсэн үүднээс бухимдлаа илэрхийлж байгаа. Бидний энэ бүх байр суурь хэвээр байгаа ч учраас одоо яаралтайгаар бүлгийн хуралдаан зарлах шаардлагагүй гэж харж байна” гэсэн юм.
 
А.ЦЭЛМЭН
Д.Эрдэнэбат: Засгийн газар огцрох ёстой гэсэн АН-ын өмнөх байр суурь хэвээр байгаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0