Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хувьсгалт тэмцэл ярьж, нийгмийн тогтворгүй байдалд уриалсан Ерөнхий сайдыг хүлээн зөвшөөрөхгүй
5 жил өмнө   406
УИХ-ын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичгийг өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. Ж.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн зэрэг өмнөх танхимын найман гишүүн гарын үсэг зуржээ.
 
Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан шалтгаанаа нүүр номондоо ингэж тайлбарлав:              
 
-Жирийн иргэдийн хоолыг булаасан УИХ-ын гишүүд, тэр тусмаа Засгийн газрын гишүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй. ЖДҮХС-д суулгасан хэдэн төгрөгийг өөрсдөө хувааж аваад идчихсэн. Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оролцсон гишүүд сайд нартаа бүгдэд нь жигд 950 саяар шагнал болгоод тараагаа биз дээ. Олон иргэн, ААН хөл дээрээ босох мөнгийг ганц гишүүн сайд авчихсан. Хаана байна тэр шударга ёс, шударга байдал. 950-дсан ЖДҮчдээ өмгөөлөн хариуцлагаас мулталж байгаа нь зөв үү. Үүнд миний эгдүү хүрч огцруулах хүсэлтэд гарын үсэг зурсан юм. Нэг танхим гээд өмөөрөөд өмгөөлөөд сууж би чадахгүй. Тэгээд ч хувьсгалт тэмцэл ярьж, нийгмийн тогтворгүй байдлыг уриалан дуудаж байгаа Ерөнхий сайдыг би хүлээн зөвшөөрөхгүй.
 
Жинхэнэ ДАРАНГУЙЛАЛ, ХУДЛАА хоёр үнэртэж байна. Би ийм юманд дургүй. Тийм болохоор гарын үсэг зурсан юм. Цаг хугацаа бүхнийг шүүнэ.
 
А.ЦЭЛМЭН
Хувьсгалт тэмцэл ярьж, нийгмийн тогтворгүй байдалд уриалсан Ерөнхий сайдыг хүлээн зөвшөөрөхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0