Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Төрийн ордны хананд үлдсэн Ерөнхий сайдууд
5 жил өмнө   542

Гуч дахь Ерөнхий сайдын суудал ганхаж, 16 дахь буюу Ардын засаг огцрох  эсэх асуудал улс төрд дуулиан тарьж байна. 1992 оноос хойш  тоолбол 16 Ерөнхий сайдын зургаар төрийн хана дүүрчээ. Ерөнхий сайдуудын засаг барьсан дундаж хугацаа улам багасч  түүх давтагдаж байгааг улс төрийн тогтолцоотой холбох хүмүүс олон. Ямар ч байсан өнөөгийн улс төрийн гол тоглогчид болох Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын байр суурь нэгдэж байгаа нэг сэдэв бол Үндсэн хуулийн өөрчлөлт.  УИХ, Засгийн газраас Үндсэн хуулийг өөрчлөлтөөр  ажлын хэсэг байгуулсан бөгөөд олон жил яригдаж байгаа энэ асуудал МАН-ын гэрийн даалгаварт өгөгдсөн сэдэв болоод байгаа. Харамсалтай нь, ЖДҮ-чидтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй гэсэн байр суурийг ч илэрхийлэх хүмүүс олон бий. Ардчилагчдын анхдагч С.Амарсанаа саяхан хэвлэгдсэн "Монголын түүх" номондоо хавсаргасан хүснэгтээ нүүр номондоо оруулжээ. Тэрбээр "МОНГОЛЫН ТҮҮХ 1911 -2017 oн" шинэ номонд миний бичсэн Ардчилсан Монгол Улс бүлэгт хавсаргасан нэг хүснэгт. Өнгөрсөн хугацаанд олон Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч, бас солигдож байсан нь олон жил үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал үүсгэж улс орны хөгжил дэвшилд ихээхэн саад бэрхшээл учруулж иржээ. Энэ байдлаас яавал гарах бол гэж би санаа зовж явдаг юм. Уг нь 4 жилдээ л нэг сольж байх Үндсэн хуультай улс шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Үнпсэн хуулийн өөрчлөлтөөр сонгодог парламентын засаглалтай болохыг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Харин энэ засаглалыг хамгийн их эсэргүүцэж, олигархиудын засаглал бий болох нь хэмээн шүүмжилдэг УИХ-ын гишүүн бол АН-ын Л.Болд билээ. Тэрбээр Үндсэн хуульд заасан сонгогчдынхоо эрхэнд халдаж, УИХ-ыг бойкотлоод байгаа гишүүдийн нэг юм.

А.ЦЭЛМЭН

Төрийн ордны хананд үлдсэн Ерөнхий сайдууд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0