Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ж.Батзанданг АН-аас "хөөж", Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших эрхийг хаслаа
5 жил өмнө   1981
Төрийн ордонд АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
 
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлэг өнөөдөр өнгөрсөн баасан гарагт болсон чуулганы хуралдаантай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Улс төрийн үйл явцыг харвал үзэл бодлын уралдаан, зөрчилдөөн ихээр гарч байна. Энэ цаг үед намын их хурлаа хуралдуулж үзэл бодлоо тогтох шаардлагатай гэж байна" гэлээ.
 
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Улс оронд үүсээд буй улс төр, эдийн засгийн байдлыг бид бүхэн харж байна. Бүгдийн анхаарал өнгөрсөн хоногуудад эрх баригчдын дотоод хямралыг харж өнгөрөөлөө. Бензин шатахууны үнэ нэмэгдчихлээ, мах махан бүтээгдэхүүний үнэ өсч байна, ам.долларын ханш өслөө зэрэг сөрөг нөлөө үзүүлээ. Мөн ард иргэдийг буруу зүйлд уриалсан суртал ухуулгууд их гарах боллоо. Гэтэл ардчилсан хувьсгалаас хойш 30 жилийн дараа иргэдийг буруу тийш нь хандуулах гэсэн хандлага ажиглагдаж байна. Тиймээс АН бид анх бий болгохыг хүссэн зүйлийнхээ төлөө явна. Аливаа зүйл дүрэм журамтай байдаг. АН ч гэсэн дүрмийн дагуу явдаг үндсэн дүрмээр явдаг нам. Энэ үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрдөг хүн энэ намын гишүүн гэж явдаг. Өнөөдөр бид үндсэн дүрмийг биелүүлээгүй этгээдүүдэд харуицлага тооцно.
 
АН-ын үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж шийдвэрүүд гаргалаа. Үндсэн дүрмийн хорооноос АН-ын үндсэн дүрмийн нэр бүхий заалтуудыг зөрчсөн Д.Мурат, Л.Болд нарт АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан. Мөн Үндсэн дүрмийн хорооны дүгнэлт гаргах тухай тогтоолыг үндэслэн Ж.Батзандаг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаанд хасах тухай. Энэ шийдвэрийн Ж.Батзанданг бүлгийн гишүүнээс хасч байна" гэлээ.
 
А.ЦЭЛМЭН
Ж.Батзанданг АН-аас "хөөж", Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших эрхийг хаслаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • zochin [203.91.115.38] 5 жил өмнө
    namiin darga. E. dargiin suudald tentsehgui hune
  • Chinges [49.98.84.52] 5 жил өмнө
    Erdene golio min hamag muu muuhain uuree chi uuree shorond oroh tsag chin irjee.Batzandan Hurelsuh nar ard tumnii huvguud yumAa.