Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
5 жил өмнө   569
МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. 
 
Тус бүлэг Ашигт, малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй байна. Харин дээрх хоёр сайдыг чөлөөлөхийг дэмжсэн шийдвэрийг гаргажээ. 
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь ЖДҮХС-аас зээл авсан асуудалд нэр холбогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг танхимын зарчмаар ажиллаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх гаргасан билээ. 
 
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийсэнгүй. 
 
А.ЦЭЛМЭН
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [117.111.2.106] 5 жил өмнө
    Нөгөө зантгар дарга нь огцрохгүй гэнэ үү.