Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
МАН хоёр жилийн хугацаанд БСШУ-ны 4 сайд ЗТХ-н 3 сайдын нүүрийг үзжээ
6 жил өмнө   605
Өнгөрсөн парламентын үед МАН сөрөг хүчин байхдаа тэмцэж байсан гол зарчмаа эрх баригч намын дарга Ерөнхий сайд болсныхоо дараа бүх сайд нартаа давхар дээл өмсгөж ой санамжаа мартсан. Ерөнхий сайдаас бусад бүх сайд нар нь УИХ-д дотроос буюу давхар дээлтэй байгаа нь парламентын жижиг хувилбараас ялгаагүй болж хууль тогтоох дээд байгууллагадаа удирдуулах биш удирдах хэмжээний нөхцөл байдлыг бий болгочхоод байна. Давхар дээлтэй сайд нарыг ажиллуулах нь төрийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл авчирдаг ч гэлээ салбар хариуцсан томилуулж байгаа сайдууд давхар дээлээ дааж чадалгүй бүдэрч байгааг эргэж харах ёстой гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн сануулж байсан юм  
 
Эрх баригч нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд БСШУ-ны дөрвөн сайд, Зам тээвэр хөгжлийн гурван сайдын нүүр үзэхээр болж байна. Давхар дээлтэй сайд нарын томилогоо Засгийн газрын тогтвортой урт хугацаатай байхад нь нөлөөлөл үзүүлэхээс өөрөөр салбарын бодлогод сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид шүүмжилсээр байгаа юм.
 
А.ЦЭЛМЭН
 
МАН хоёр жилийн хугацаанд БСШУ-ны 4 сайд ЗТХ-н 3 сайдын нүүрийг үзжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0