Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ЖДҮ-Г БҮҮ МАРТ
5 жил өмнө   2069
          ЖДҮ-ийг дэмжих сангаас УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл авсан байж болзошгүй гэх мэдээлэл  хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад хоёр сарын нүүр үзээд байна. Энэ хугацаанд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан байж болзошгүй гэх гишүүдийг эсэргүүцэж акц, цуглаан, хөдөлгөөн гарсан ч үр дүн нь тодорхойгүй байна.
         
Уг хэрэгтэй холбогдуулан Засгийн газарт хариуцлага тооцох гэсэн ч ЖДҮ-тэй холбогдоогүй албан тушаалтнуудад хариуцлага тооцоод дууссан. Харин зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүд уучлалт гуйж, салбарын сайдыг огцруулж, бага дунд шатны албан тушаалтнуудыг шалгаад өнгөрөх бололтой. Хамгийн эхэнд зээлийг ижил үнийн дүнгээр Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүдэд тараасан Засгийн газартай хариуцлага тооцох хэрэгтэй байсан ч ЖДҮ бол жижиг хэрэг үүнийг мартаж, шударга бус зүйлтэй тэмцэх хэрэгтэй гэсэн нийгмийн давлагаа явж өнөөх хариуцлагын асуудал талаар боллоо. Тодруулбал ЖДҮ-г зүгээр март гол нь 60 тэрбумын хэрэг гэсэн ойлголтыг нийгэмд өгч эхэлжээ. Энэхүү ойлголтыг өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгмийн сүлжээ гэх мэтчилэнд асар их хэмжээний мөнгө зарцуулж байгаа нь нүднээ ил харагдаж байна.
 
Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагаар шударга ёс тогтоох талаар олон нийт ярих болж. Тэд шударга ёс тогтоох ажлаа яагаад ил болсон ЖДҮ-ийн зээлийн хэргээс эхэлж болохгүй гэж. Энэ талаар хэн ч өнгөрсөн хугацаанд дуугарсангүй. Зөвхөн шударга бусын хонгил, Энхболд хоёрын талаар ярьсаар ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэрэг мартагдах дөхлөө.
          ЖДҮ-г эсэргүүцэхээс илүүтэй М.Энхболдыг огцруулах акцыг идэвхтэй явуулж байгаа нь ЖДҮ-н хэргийг намжаах гэж байгаагийн нэгэн илрэл болж байна. Угтаа М.Энхболд ЖДҮЧИДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦЧИХООД АЖЛАА ӨГӨХӨД БЭЛЭН БАЙНА гэсэн. Тиймээс яаж ч акц явуулаад М.Энхболдыг огцруулах хууль эрх зүйн орчин байхгүй учир ЖДҮчидтэй хариуцлага тооцуулаад өөрийнх хүсэлтээр ажлыг нь өгүүлэх нь ойр санагдах юм. Эхлээд ил тод байгаа ЖДҮ-ийн хэрэгтэй хариуцлагыг тооцож, дараагаар нь 60 тэрбум,Концесс,Эрдэнэтийн 49 хувь гээд явбал угтаа энэ асуудлуудын зангилаа нь олдох байх. 
 
Өнөөдрийн байдлаар ЖДҮ-н хэргийг  мартаагүй хэсэг бол “Бид Уучлахгүй” цахим жагсаалын залуус л байна.  Тэдэнд хүч нэмж хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэлийн эрх чөлөөгөө эдлэн, дөрөвдэхь засаглал худалдагдаагүй гэдгээ үзэгчид, уншигчдадаа харуулах цаг болсон байлтай. Зөвхөн Улс төрийн мэдээгээрээ хэсэгхэн хугацаанд ч болов зөвхөн ЖДҮ-г эсэргүүцсэн мэдээ мэдээллийг явуулах акцыг явуулбал тэдэнд хариуцлага тооцож, шударга ёс тогтооход томоохон хувь нэмэр болох нь ойлгомжтой.
 
А.ЦЭЛМЭН
ЖДҮ-Г БҮҮ МАРТ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0