Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
М.Энхболд УИХ-ын чуулганыг даргалахаас татгалзлаа
5 жил өмнө   548
УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүдийн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, дүгнэлт гаргах хүртэл парламентын чуулганыг даргалахгүй гэв. Ингэснээр УИХ-ын чуулганыг хэсэг хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалахаар болж байна. Одоогийн байдлаар чуулганы ирц 42.7 хувьтай байна. Өчигдрийн чуулган мөн л ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй юм.
 
 
УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын даргыг цэц Үндсэн хууль зөрчсөн, шүүх гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон, өөрөө өргөдлөө өгсөн гэх гурван тохиолдолд огцруулдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулснаар огцруулах үндэслэл хуульд байдаггүй. Энэ нөхцөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ямар дүгнэлт гаргах нь тодорхой байна.
 
Нэмж мэдээлэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх хүсэлт гаргаж цэцэд хүргүүлсэн. Цэц дээрх хүсэлтээр маргаан үүсгэж, удахгүй хэлэлцэх учиртай. Цэцийн дүгнэлт ямар гаргахаас УИХ-ын даргын огцрох эсэх шийдэгдэх юм.
 
М.Энхболд УИХ-ын чуулганыг даргалахаас татгалзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0